
ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ВЭБСАЙТАА ШИНЭЧЛЭГДСЭН "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС"-НИЙ СИСТЕМ E-MONGOLIA-РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ
✅Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хуралдаанаар төрийн байгууллагуудын вэб хуудсыг нэг загвар бүхий нэгдсэн удирдлагатай болгон хөгжүүлж, төрийн үйлчилгээний “И-Монголиа” системтэй холбох арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон билээ.
✅Энэхүү шийдвэрийн хүрээнд Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь өмнө ашиглаж байсан төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болох www.gov.mn системээс вэбсайтаа шинэчлэгдсэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас руу шилжүүллээ.
✅Иймд иргэд, харилцагч та бүхэн манай байгууллагатай холбоотой үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээ, мэдээлэл, нийтлэл болон бусад материалуудыг e-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн системийн “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас” дах манай байгууллагын https://e-mongolia.mn/org/triplsp хуудсаар тогтмол авч байна уу.




