
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл Архивын ерөнхий газраас Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаатай танилцаж, тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг сонсож, санал солилцов.

Уулзалтын үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, зөвлөлийн гишүүд, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Баатарсүрэн болон холбогдох албан тушаалтан оролцлоо.

Мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон Монгол Улсын Түүхийн үнэт ховор архивын баримтуудтай танилцлаа. Үүнд: Түүхийн баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу, авианы архив, Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн шинэчлэлттэй танилцлаа.
