
✅Монгол Улсын “Орон нутгийн хамгаалалтын тухай” хууль болон Засгийн газрын “Батлан хамгаалах зарим чиг үүргийг Хөвсгөл аймагт төлөөлөн 2025 онд хэрэгжүүлэх гэрээ”-ний хүрээнд Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн “Хээрийн дадлага” сургалт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа.
✅Сургалт, дадлага нь “Гамшгийн хор уршгийг арилгах үеийн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн ажиллагаа” сэдвээр Түнэл, Эрдэнэбулган, Тариалан, Рашаант, Их-Уул сумдын томилгоот бүрэлдэхүүнийг хамруулан 2025 оны наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд явагдсан юм.
✅Орон нутгийн хамгаалалт нь улс орны батлан хамгаалах тогтолцооны тулгуур хэсэг бөгөөд бүх нийтийн оролцоонд түшиглэн, иргэдийг болзошгүй аюулын үед эх орноо хамгаалах мэдлэг, чадвар, дадалтай болгох, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэдэг цогц арга хэмжээ юм.
✅Энэхүү сургалт нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн чадавхыг дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.
✅Сургалтын хаалтын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг, Их-Уул сумын Засаг дарга Б.Билэгбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар, орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид оролцлоо.







