
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд 15 байгууллагын 190 орчим тамирчин гурван төрлөөр 22 жинд өрсөлдсөн юм.

Улмаар багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тамирчид тэргүүн байр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг тамирчид хоёрдугаар байр, Хил хамгаалах ерөнхий газрын баг тамирчид гутгаар байрыг тус тус эзэллээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү тэмцээнийг ирэх жил Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулахаар болсон юм.





