Sun Logo
СЭЛЭНГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-ЫН “КЁНГ НАМ ЧОНБУ” ИХ СУРГУУЛЬД 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.
2025-04-06
СЭЛЭНГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-ЫН “КЁНГ НАМ ЧОНБУ” ИХ СУРГУУЛЬД 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

Сэлэнгэ аймаг, БНСУ хоорондын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БНСУ-ын Топ 5 сургуулийн нэг болох Пусан хотын “КЁНГ НАМ ЧОНБУ” их сургуульд Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудыг 50 хувийн хөнгөлөлттэй сургахаар болсон. Амралтын энэ өдрүүдэд тус сургуулийн удирдах бүрэлдэхүүн Сүхбаатар, Мандал сумдад айлчилж, сумын удирдлагууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж сургуулийнхаа танилцуулга мэдээллийг өглөө. Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Боловсролын газрын дарга С.Тулга, Сүхбаатар, Мандал сумын удирдлагууд болон Кёнг нам чонбу сургуулийн төлөөлөл оролцлоо. 

Аймгийн удирдлагын багаас "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах үүднээс гадаадын олон улс, хот, мужуудтай хамтарч ажиллаж байгаагийн нэг нь БНСУ. Орон нутгийн хүүхэд залуучууддаа таатай боломж нөхцөлийг бүрдүүлж, хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэхээр ийнхүү ажиллаж байна. 39 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн гаргадаг Кёнг нам чонбу сургуулийн зүгээс манай аймгийн хүүхдүүдэд сурахын зэрэгцээ ажил эрхлэх боломжийг давхар олгох бөгөөд амжилттай сайн суралцсан тохиолдолд хүүхэд бүрт 100 хувь төлбөрийн хөнгөлттэй суралцах боломж байгаа гэдгийг илэрхийллээ. Ийнхүү аймгийн удирдлагын багаас Сэлэнгэ нутгийнхаа хүүхэд багачуудад дэлхийн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэн гарцыг нээн ажиллаж байна. 

Мөн цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, төрийн албан хаагчдыг БНСУ-д чадавхжуулах сургалтад хамруулахаар шийдвэрлэлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР