
Соёл, урлагийн салбарын ажилтан, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ 32 ДАХЬ БАЯРЫН ӨДӨР”-т зориулсан спортын нөхөрсөг тэмцээн Дундговь аймгийн Спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж байна.
Дуу хуур, өв соёлын өлгий нутгийн түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын үе үеийн уран бүтээлч, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээн Гар бөмбөг, Дартс, Олс таталт гэсэн 3 төрлөөр явагдаж байна.
Тэмцээнийг нээж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар, Төв Халхын Дуулалт Жүжгийн театрын дарга Д.Доржсүрэн нар үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнд 12 сумын 4 баг, төвийн байгууллагуудын 5 баг, нийт 182 баг тамирчид оролцож, нөхөрсөг, эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэн оролцож байна.



.webp)

