Sun Logo
МЭРГЭЖЛИЙН БАГИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСЛЭН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
2025-09-11
МЭРГЭЖЛИЙН БАГИЙН САНАЛ, ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСЛЭН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

✅Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд тандалт, Шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболдоор ахлуулсан баг болон ХӨСҮТ-ийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Чинбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай уулзаж, халдварт өвчний голомт, дэгдэлтийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.

 ✅ Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн хэмжээнд халдварын эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ байгууллага, мэргэжлийн багуудын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг чиглэл болгов. Мөн онцгой нөхцөлд иргэдийнхээ төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ биелүүлж буй алба хаагчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
71
Сүүлийн 7 хоног:
288
Сүүлийн сар:
954
Нийт:
1566
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР