
Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30.0 орчим хувийг бүрдүүлж байгаагийн 8.7 хувь нь хөдөө аж ахуйн салбар салбарт ноогдож байна. Монгол Улсын хөдөөгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл нь хөдөөгийн голлох бизнес хэвээр байна. 2024 оны эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдож, байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан малын тоо буурсан ч 2024 онд 13.9 сая толгой малыг дотооддоо хэрэгцээлж, 285.3 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая толгой малын махыг гадаадын зах зээлд нийлүүлээд байна.
ХЭНТИЙ АЙМГААС ТӨРСӨН УЛСЫН АВАРГУУД:УЛСЫН АВАРГА МАЛЧИН
Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн малчин Гомбосүрэнгийн Бадамсүрэн
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Батын Сандаг
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Балжиннямын Баттөр
Хэнтий аймгийн Дархан сумын Дотуур булаг багийн малчин Нямбуугийн Төвжаргал
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн малчин Сүхийн Баярсайхан
Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн малчин Цэндийн Баатарсүх
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот малчин Доржсүрэнгийн Энхболд
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран багийн малчин Дуламын МөнхзулУЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ
Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Хасбазарын Ариунтөгс