Sun Logo
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, УИХ-ын ГИШҮҮН Т.АУБАКИР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, УИХ-ын ГИШҮҮН Т.АУБАКИР АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн Т.Аубакир тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Е.Зангар, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах, Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жолауышбай нартай уулзалт хийлээ. 

 

Уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа тухайн аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, аймгийн удирдлагуудыг холбогдох мэдээллээр ханган, санал солилцов.

 

 Мөн орон тооны цомхотголтой холбоотой анхаарах асуудлууд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийж, зарим асуудлуудын талаар харилцан ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо. 

 

Аймгийн удирдлагуудын зүгээс аймагт хэрэгжүүлэх байгаа арга хэмжээ, цаашдын анхаарах асуудлууд болон тулгамдсан асуудлуудын талаар санал солилцож, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
76
Сүүлийн 7 хоног:
228
Сүүлийн сар:
423
Нийт:
931
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР