Sun Logo
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АРХИВЫН БАРИМТЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЭРХҮҮ МУЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АРХИВЫН БАРИМТЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ЭРХҮҮ МУЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ялалтын суу алдар мартагдах ёсгүй” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн А.М.Сибиряковын нэрэмжит Эрхүү мужийн түүхийн төв музейн их танхимд 2025 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү үзэсгэлэнд ОХУ-ын төрийн архив, Цэргийн түүхийн төв архив, Тэнгисийн цэргийн төв архив, Эрхүү мужийн төрийн архив, Монголын Улсын талаас Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгөөс түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлж, олны хүртээл болголоо. Хамтарсан үзэсгэлэнд Монгол Улсын Архивын ерөнхий газрыг төлөөлж Хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Туул нээж үг хэллээ.

Б.Туул хэлсэн үгэндээ Монгол Оросын түүхэн харилцааны нэгэн чухал үе болох Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмэн “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриан дор ажиллаж, “Хувьсгалт Монгол” танкын цуваа, “Монгол ард“ нисэх онгоцны эскадриль, хоол хүнс, дулаан хувцас, олон мянган агт морь бэлэглэж, Зөвлөлтийн улаан армийн ялалтад туслалцаа дэмжлэг үзүүлснийг онцлон тэмдэглэв. Дээрх үйл ажиллагаанд Хил хамгаалахын тусгай архивын дарга, хурандаа Н.Жаргалсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн баримтын төрөлжсөн архивын дарга Б.Батмягмар, Булган аймгийн төрийн архивын дарга Ш.Болдбаатар, Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн П.Баянбилэг нар оролцов.

ОХУ-ын талыг төлөөлж Эрхүү мужийн хууль тогтоох байгууллагын тэргүүн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Кузма Алдаров, Мужийн Архивын агентлагын дарга С.Г Овчинников, Мужийн төрийн архивын дарга С.М Жабинский, А.М Сибиряковын нэрэмжит Эрхүү Мужийн түүхийн музейн захирал Дубровин Сергей Иннокентьевич нар үг хэллээ.

Монголын Улсыг төлөөлж оролцсон төлөөлөгчидөд Эрхүү мужийн Төрийн архивын үйл ажиллагаатай танилцуулж туршлага солилцсоноос гадна И.И.Молчанова-Сибирскогогийн нэрэмжит Эрхүү мужийн шинжлэх ухааны нийтийн номын сан, Тальцийн угсаатны зүй-архитекторын музей, Трубецки, Волконскийн гэр музей болон дэлгэн тавьсан үзэсгэлэн зэргийг үзүүлж сонирхууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР