
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I, II дугаар зэргийн одонгоор шагнагдсан Сэлэнгэ аймгийн зарим иргэдийн шагналыг УИХ—ын гишүүн Ч.Ундрам, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, сумын удирдлагуудын хамт гардуулан өглөө. Энэ жил манай аймагт "Эхийн алдар" 1 дүгээр одонгоор 90 ээж, 2 дугаар одонгоор 435 ээж шагнагдаж байна.
Холбоотой мэдээ