Sun Logo
ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОРНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОРНУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

    Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн ажилтнууд 9 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд Итали Улсын Турин хотноо Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Олон улсын сургалтын төвөөс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) орнуудад ногоон ажлын байрны ур чадварыг нээн хөгжүүлэх нь: Шударга шилжилт ба тогтвортой суралцахуйд чиглэхүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. 

 

    Ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлт, шударга шилжилт, ногоон ажлын байрны асуудлыг техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын бодлого, стратегид тусгахад Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тус сургалтад Азербайжан, Гүрж, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекстан зэрэг найман улсын боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөллүүд оролцов. 

 

    Сургалтад Монгол Улсаас Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд ХАХНХССХ-г төлөөлж Хөдөлмөрийн судалгааны секторын эрхлэгч Н.Жаргалсайхан, Гадаад харилцааны мэргэжилтэн Д.Өнөрцэцэг нар хамрагдаж, Монгол Улсын говийн бүсийн ногоон ажлын байр, ногоон ур чадвар, шударга шилжилтийн өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж нөхцөлийн талаар өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, илтгэл тавилаа.

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
23
Сүүлийн 7 хоног:
284
Сүүлийн сар:
905
Нийт:
1571
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР