Sun Logo
“ЖОБ ЦЕНТЭР”

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн “Ирмүүн төгс” ХХК хүсэлтийн дагуу Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэгдсэн платфомыг нэвтрүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор орон нутагт “ЖОБ ЦЕНТЭР” төвийг нээж байна. ЖОБ ЦЕНТЭР төвийн үйл ажиллагаа эхэлснээр аймгийн иргэд нэг цэгээс ажлын байрны мэдээлэл авах, мэргэжлийн чиг баримжаа тодорхойлуулах, ур чадварын үнэлгээ хийлгэх, богино хугацааны сургалтад хамрагдах, ажил олгогч байгууллагуудтай шууд холбогдох зэрэг бүх төрлийн үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, ажил олгогчид болон ажил хайгчдын хоорондын мэдээллийн алдагдлыг арилгах, хөдөлмөрийн зах зээл дээрх нийлүүлэлт-эрэлтийн тэнцвэрийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
148
Сүүлийн 7 хоног:
828
Сүүлийн сар:
1682
Нийт:
2292
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР