
✅Билгийн тооллын намрын тэргүүн сарын шинийн 3-ны улаагчин туулай өдөр Засагт Хан аймгийн Ахай бэйсийн хошуу Мөрөнгийн хүрээ байгуулагдсаны 260 жил, Гандандаржайлан хийд байгуулагдсаны 216 жил, дахин сэргэсний 35 жилийн ойд зориулсан сахиусны их тахилга, бэсрэг наадам Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдэд зохион байгуулагдаж байна.
✅Энэхүү арга хэмжээний хүрээнд бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харвааны тэмцээн болж, ард иргэд болон зочид гийчид өргөнөөр оролцлоо. ✅Ахай бэйсийн хошууны шүтээн болсон Хар морьт сахиус нь зөвхөн Мөрөнгийн хүрээ төдийгүй Баян голын хүрээ, Асгатын хүрээ зэрэг олон хүрээ хийдэд залагдан тахигдаж ирсэн түүхтэй.
✅Их тахилгын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Цэнд-Аюуш, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Мөрөн сумын удирдлагууд, нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцож, сахиусандаа мөргөж, тайлга тахил өргөн, хийдийн түүхэн уламжлалаа дээдлэн тэмдэглэж байна.














