Sun Logo
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТЭНХИМИЙН ДОКТОР, ПРОФЕССОР Я.БЯМБАЯРААР АХЛУУЛСАН СУДАЛГААНЫ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТЭНХИМИЙН ДОКТОР, ПРОФЕССОР Я.БЯМБАЯРААР АХЛУУЛСАН СУДАЛГААНЫ БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Удирдлагын академи нь энэ онд “Нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ” сэдэвт судалгааг гүйцэтгэж байгаа ба энэ хүрээндээ 6 аймаг, 17 суманд ажиллах удирдамжийн дагуу өнөөдөр /2025.05.06/ Төв аймагт ажиллана. Судалгааны зорилгын хүрээнд нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоохто холбоотой Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг түүвэрлэх, 1923 оноос хойш нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтоож ирсэн хууль, тогтоомж, холбогдох байгууллагын шийдвэр, бусад түүхэн эх сурвалж, архивын материал цуглуулна. Мөн өмнө цуглуулсан мэдээлэлд нутгийн үндэслэн аймаг, сумын захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоосон, өөрчилсөн, өөрчлөхөөр санал гаргасан, бусад холбогдох хэргийн акт мэдээллийг цуглуулна. Мөн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар аймаг, сумдын холбогдох албан хаагчидтай уулзах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
80
Сүүлийн 7 хоног:
2094
Сүүлийн сар:
18135
Нийт:
55986
emongolia

Агентлаг

© 2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР