Sun Logo
ОХУ-ЫН БНБУ-ЫН ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД АНАТОЛИЙ НИКОЛАЕВИЧ КИРИЛЛОВ ТЭРГҮҮТЭЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ХАМТ ОЛОН ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
ОХУ-ЫН БНБУ-ЫН ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД АНАТОЛИЙ НИКОЛАЕВИЧ КИРИЛЛОВ ТЭРГҮҮТЭЙ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ХАМТ ОЛОН ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА

Төв аймаг Бүгд Найрамдах Буриад Улстай хүн ам, нийгмийн хамгаалал, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Хүндэт зочдыг аймгийн Засаг дарын зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр орны найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг сэргээн засах байгууллагуудад харилцан солилцох, эмчлэн сувилж, дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг дадлагажуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар санал солилцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
182
Сүүлийн сар:
537
Нийт:
3810
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР