Sun Logo
Улсын бүртгэлийн байгууллагын Мэдээллийн технологийн албан хаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа
Улсын бүртгэлийн байгууллагын Мэдээллийн технологийн албан хаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа

Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа программ хангамж, техник тоног төхөөрөмж, кибер аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулах, мэдлэг олгох сургалтыг 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн сургалтын тухайд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан туршлага солилцсон нь онцлог байлаа.

 Албан хаагч нарт хоёр өдрийн турш их өгөгдөл, хиймэл оюун ухаан, сүлжээний аюулгүй байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн хамгааллын чиглэлээр болон төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээл, сургалт хийлээ. 

Сургалтад УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын албан хаагчид болон аймаг, нийслэл, дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн инженер, техникийн ажилтнууд оролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1674
Сүүлийн 7 хоног:
6689
Сүүлийн сар:
22665
Нийт:
35110
emongolia

Агентлаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР