Sun Logo
“ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ЦАХИМ ОРЧИН” АЯНЫ УДИРДАМЖ БАТЛАГДЛАА
“ХҮҮХДЭД АЮУЛГҮЙ ЦАХИМ ОРЧИН” АЯНЫ УДИРДАМЖ БАТЛАГДЛАА

Аянд хүсэлт гаргасан нийслэлийн болон Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль хамрагдана. 

 

Боловсролын ерөнхий газраас нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургууль, боловсролын мэдээллийн технологийн хөгжүүлэлт хийдэг компаниудын удирдлагуудтай уулзаж боловсролын сургалтын байгууллагын орчин дахь сошиал хэрэглээг хянах, хязгаарлах, зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр санал солилцсон тухай мэдээлж байсан.

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/53, А/95, А/76 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын 2.5.6-д "багш ажилтан боловсролын сургалтын үйл ажиллагаанд хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчидтай харилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллахдаа хүүхдэд аюулгүй платформыг ашиглана" гэж заасан. 

 

Аян нь ерөнхий сургуулийн суралцагчид, өсвөр үеийнхний цахим эрүүл мэндийг хамгаалах, хүүхдэд аюулгүй, ээлтэй аюулгүй цахим орчныг бий болгох зорилготой юм. Хүүхэд хөгжил, хамгааллын үндэсний “Монголнет-Кидс” цахим харилцааны платформыг ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар нэвтрүүлэх, тус платформоор дамжуулан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг хуулийн этгээдүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР