
2025 оны 9-р сарын 25-ы өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөл хамтран Канад–Монголын МЕРИТ төслийн багийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын чиглэлийг танилцуулж, аймгийн төрийн албаны хүний нөөцийн салбарын хэрэгцээ, шаардлага, тулгамдсан асуудал болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар, ТАСЗ-ийн Нарийн бичгийн дарга Э.Одончимэг, ТЗУХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Бүжинлхам нарын төлөөлөл оролцсон бол МЕРИТ төслийн талаас Техникийн зөвлөх Мишелл Карлзен, Хүний нөөц, цахим засаглалын мэргэжилтэн З.Сэргэлэн, орон нутаг хариуцсан мэргэжилтэн Ө.Удвал нар оролцов.
Энэхүү уулзалт нь цаашид аймагт хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлох чухал алхам боллоо.



.webp)

