Sun Logo
"УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ
"УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ
"Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй: "УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР" СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН XIX БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ-ийг та бүхэндээ танилцуулж байна.
НҮБ-аас 2025 оны "Дэлхийн Усны өдөр"-ийг “Glacier Preservation” буюу "Мөсөн голыг хамгаалах нь” уриатай тэмдэглэхээр зарлажээ. ЮНЕСКО-ийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн 50 жилийн ой, усны шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсний 60 жилийн ой, Монгол Улсад Усны салбар үүсэж хөгжсөний 87 жилийн ой, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн ууган мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 70 жилийн ойн давхар тохиож байгаагаараа онцлог юм.
“Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг БОУАӨЯам, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран 2025 оны 3-р сарын 24-ны өдрийн 14 цагт зохион байгуулна.
Зорилго:
Монгол орны усны нөөц, чанар, аюулгүй байдал, хүртээмж, ашиглалт, хамгаалалт, үнэ цэн,
бодлого төлөвлөлт, зохицуулалт зэргээр устай холбоотой асуудлуудын оновчтой шийдэл,
арга замыг тогтооход Монгол улсын Их, дээд сургуулийн оюутнуудын шинжлэх ухаанч,
бүтээлч сэтгэхүй, усны салбарын мэргэжилтнүүдийн манлайлал, асуудлыг шийдвэрлэхэд
тэдний оролцоог нэмэгдүүлэх, шинийг сэдэж санаачлах, туршлага судлах, суралцах судалгаа
шинжилгээний ажлыг шимтэн сонирхон судлах, урам зоригийг хөгжүүлэхэд оршино.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас лавлана уу.
И-мэйл: usniibattsetseg@yahoo.com, unurtsetseg@mnums.edu.mn,
Утас: 99199377, 88060065
Иймд та бухнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
26
Сүүлийн 7 хоног:
141
Сүүлийн сар:
843
Нийт:
2362
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР