
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ДӨРВӨН УЛИРЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – АЖЛЫН БАЙР” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
🏄♂️2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Дөрвөн улирлын аялал жуулчлал – Ажлын байр” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголд зочлох жил, аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилготой. Мөн аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно. Энэ үеэр: ✅Аялал жуулчлалын салбарынханд зориулсан сургалт, мэдээлэл;
✅Хөвсгөлд аймагт 2026 онд зохион байгуулагдах аялал жуулчлалын эвэнтүүдийн хугацааг товлож цаглаварт оруулах уулзалт;
✅“Аялал жуулчлал – Ажлын байр” өдөрлөг (ажил олгогчид, ШУТИС-ийн харьяа Политехник коллеж хамтарсан ажлын байрны зуучлалын үйлчилгээ) ✅“Хөвсгөл нутгийн брэнд” гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа;
🔰Зохион байгуулагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо ТББ
🔰Хамтран зохион байгуулагч: - Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам - Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл - ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж 2025 оны 06 дугаар сарын 06 | Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд болно.