ХАРИЛЦАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2025-04-11

Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдмийн сургууль хооронд харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 11-нд ХХЕГ-т болж өнгөрлөө. Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага харилцан туршлага солилцох, эрдэмтэн судлаачдыг сургах зэрэг олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Дээрх санамж бичгийн анхны үйл ажиллагаа болж “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад газрын хэвлийн хил хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Холбоотой мэдээ