
✅Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар өнөөдөр Австралийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Эндрю Бэрримэн, хөтөлбөрийн ажилтан Х.Өрнөх, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
✅Дэд тэргүүн Эндрю Бэрримэн нь Хөвсгөл аймагт анх удаа айлчилж байгаа бөгөөд аймгийн Засаг даргад Австралийн Элчин сайдын яамнаас Монгол Улсад тэр дундаа орон нутгууд руу чиглэн хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Энэ удаагийн айлчлалаар Дэлгэрмөрөн сургуультай хамтран тохижуулсан номын сангийн нээлтэд оролцох ба тус бичил төсөл нь хөгжлийн хамтын ажиллагааны нэг чухал туршлага болж байгааг онцоллоо.
✅Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Дэд тэргүүнд Эндрю Бэрримэнд хандан хүүхдийн боловсролыг номын сангаар дамжуулан хөгжүүлэх Австрали улсын туршлагыг манай аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид дараах чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.
🔰Үүнд: 1. Боловсролын салбарын багш нарыг Австрали улсад урт болон богино хугацаагаар сургах; 2. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг мөн Австрали улсад урт болон богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх; 3. “Сурагч солилцоо хөтөлбөр”-ийг Австрали улстай хамтран хэрэгжүүлэх; 4. Австралийн Элчин сайдын яамнаас жил бүр хэрэгжүүлдэг “Бичил хөтөлбөр”-ийг идэвхтэй үргэлжлүүлэх; гэсэн саналыг тавилаа.
