
Санхүүгийн тайлан болон татварын тайлан шивж, илгээх хугацаа эхэллээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын захирал, нягтлан бодогч та санхүүгийн тайлангийн цахим И-Баланс системд 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА илгээж үүргээ биелүүлээрэй. ХУУЛИЙН ХУГАЦАА: 2026 ОНЫ 2 САРЫН 10-НЫ ДОТОР ХОЛБОО БАРИХ: АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Бүртгэлийн мэргэжилтэн 70272338 АНХААРУУЛГА: Бүртгэлийн мэргэжилтэн ирсэн тайлангийн алдааг шалгаад буцаасан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор засч илгээнэ. Энэ хугацаанд засаагүй тохиолдолд ТАЙЛАН ИРҮҮЛЭЭГҮЙ-д тооцно. Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага хариуцах тул санхүүгийн тайлан илгээгдсэн эсэх, үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхт хяналт тавих ёстойг анхаарна уу!!!



