Sun Logo
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр

Жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь Бямба гарагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр тохиодог билээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 5000 орчим төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч ажиллаж байна. Монгол Улсын төрийн бодлого тэр дундаа гэр бүл болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын санаачилгатай үйл ажиллагаа, хувь хүний хандлага, мэдлэг чадвар чухал юм. Өнөөгийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үүсэл хөгжил нь 1930-аад оны үеэс эхлэлтэй ч, бие даан салбар болон хөгжих суурь нь 1959 онд тавигдсан гэж үздэг. Анх 1931 оны 7 дугаар сарын 22-нд “Хүчнийг хамгаалах төв комендантын газар”-ыг БНМАУ-ын Засгийн газрын 4-р тогтоолоор байгуулж байсан хэдий ч удалгүй татан буугдсан. БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 11 сарын 24-ны өдрийн 94-р тогтоолоор “Хөдөлмөрийн хэрэг эрхлэх газар”-ыг Сайд нарын зөвлөлийн /СнЗ/ дэргэд байгуулсан нь хөдөлмөрийн бие даасан албадын эхлэл хэдий ч СнЗ-ийн дэргэд хавсарга хэлбэртэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Сайд нарын Зөвлөл, БНМАУ-ын Намын төв хорооны 1959 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 199/189-р тогтоолоор СнЗ-ийн “Хөдөлмөр, цалин хөлсний товчоо”-г байгуулсан нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын анхны бие даасан бүтэц бөгөөд түүнээс хойш 66 жил болсон байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
135
Сүүлийн сар:
618
Нийт:
2350
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР