🎉Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сувилагчдадаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэе.

🎉Английн түүхт эмэгтэйчүүдийн нэг Флоренс Найтингел нь Крымын дайны үеэр /1853-1856/ дэлхийн анхны сувилахуйн үйлчилгээг зохион байгуулж байв. Түүний энэ гавьяаг Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс үнэлэн сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, төрсөн өдөр нь буюу тавдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэх болжээ. 🎉Манай улсад энэ өдрийг 1995 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд 14 мянга гаруй хүн энэ мэргэжлээр ажиллаж байна. 🎉Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сувилагчдадаа Олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэе. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Related News