Sun Logo
“СОЁЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“СОЁЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэ политехник коллежээс санаачлан 2024-2025 оны хичээлийн жилд суралцагч оюутан залуусын дунд үндэсний өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор "Соёлын хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүллээ. 

Тус хөтөлбөрийн тайлант өдөрлөгийг 05 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэ сумын Соёлын төвд зохион байгуулж, иргэд олон нийт, хүүхэд залуучуудад үндэсний өв соёл, ёс заншил, баяр наадмыг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр толилуулж сонирхууллаа. Тоглолтод Эрдэнэ сумын политехник коллежийн 2 дугаар курсын 50 оюутан залуус оролцлоо. Мөн өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийн тухай болон ураг удмын бичвэрийн үзэсгэлэн дэлгэгдлээ. 

Өдөрлөгийн нээлтэд Эрдэнэ политехник коллежийн захирал Ш.Отгонхүү, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Б.Тунгалаг болон хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, нутгийн иргэд оролцлоо.

Мөн энэ үеэр аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Эрдэнэ политехник коллежийн номын санд Баян сумын харьяат Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн уран бүтээлийн дээжээс гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
49
Сүүлийн 7 хоног:
162
Сүүлийн сар:
629
Нийт:
2385
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР