
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт "БАГИЙН БАГА СУРГУУЛЬ" төслийг Номин холдинг ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр тус багийн хүүхдүүд амьдарч буй газраасаа чанартай боловсролыг эзэмших боломж бүрдэж байна. Тус сургууль нь 75 хүүхдийн хүчин чадалтай, Номын сан, амрах болон тоглоомын талбай, 40кВт-ын нарны эрчим хүчний эх үүсвэр, цнвэр усны гүний худаг, цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шийдснээрээ онцлогтой. Энэхүү төсөл Батүсүмбэр сумын Үдлэг багт мөн хэрэгжиж байгаа юм.






















