Sun Logo
Үндсэн хуулийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд ДХИС-ийн баг дэд байр эзэллээ
Үндсэн хуулийн эрх зүйн мэтгэлцээний тэмцээнд ДХИС-ийн баг дэд байр эзэллээ

МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хамтран хуулийн сургуулийн оюутнуудын дунд Үндсэн хуулийн эрх зүйн мэтгэлцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөрт зориулсан энэхүү мэтгэлцээнд Дотоод хэргийн их сургууль, “Их засаг” их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Шихихутуг” их сургуулийн багууд өрсөлдсөнөөс МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн багууд шигшээ шатанд шалгарсан юм. Хоёр баг тодорхой маргааны үйл баримт, өгөгдлийн хүрээнд тайлбар, үндэслэл, байр сууриа тодорхойлон мэтгэлцсэнээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, Дотоод хэргийн их сургуулийн баг дэд байр эзэлж, Дотоод хэргийн их сургуулийн оюутан Ц.Хүслэн шилдэг илтгэгчээр тодорлоо. Үндсэн хуулийн мэтгэлцээн-2025 тэмцээнд ЭЗНУС-ийн НЭЗТ-ийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Э.Золбоо нь ДХИС-ийн багийг удирдан чиглүүлжээ. Тэмцээнд амжилттай оролцсон багш, оюутнууддаа баяр хүргэж амжилт хүсье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
72
Сүүлийн 7 хоног:
289
Сүүлийн сар:
955
Нийт:
1566
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР