Sun Logo
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

Дэлхийн дахинд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 10 үйлчлүүлэгч тутмын 1 нь, анхан шатны болон амбулаторийн тусламж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдийн 4 нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудалтай тулгардаг бөгөөд үүний 50 орчим хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой асуудал байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг тохиолдлыг бууруулснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад санхүүгийн томоохон хэмнэлт гаргаж байгаа талаар дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сард Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх Дэлхий нийтийг хамарсан арга хэжмээ авах тухай” ШНА 72.6 тогтоолыг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын 17-ныг тэмдэглэлт өдөр болгохоор тогтсон ба 2025 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг дэлхий дахинд “Бүх нярай, хүүхдэд аюулгүй тусламж” сэдвээр, “Эхнээс нь аюулгүй тусламж” гэсэн уриан дор сэргийлж болохуйц хор хөнөөл, хүндрэлийг бууруулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
262
Сүүлийн сар:
883
Нийт:
1622
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР