Sun Logo
ДАРХАН-УУЛ АЙМАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООГ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ДАРХАН-УУЛ АЙМАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООГ БҮРЭН ШИНЭЧИЛНЭ

"Боловсрол 2032" хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ. 

 

✅Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-А/403 тоот захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гал тогооны нөхцөл байдалтай танилцаж урсгал засвар, гал тогооны тоног төхөөрөмжийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажилласан байна. 

 

🔸Ажлын хэсгийн дүгнэлтээр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулахад тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг нэмэгдүүлэх шаардлагатайг тогтоож сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийг сайжруулахад 1,912,826,300 төгрөгийг шийдвэрлэсэн. 

🔸Эхний ээлжид 373,529,300 төгрөгийн тоног төхөөрөмжийн сав суулга, багаж хэрэгслийг 32 цэцэрлэгт хүлээлгэн өгсөн байна. 

🔸Түүнчлэн төрийн өмчийн 9 сургуулийн 10 гал тогооны 1,539,297,000 төгрөгийн 78 төрлийн 63069 ширхэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын тоног төхөөрөмж, сав суулга, багаж хэрэгслийг тендерт шалгарсан аж ахуй нэгж байгууллагаас хүлээн авч байна. 

🔸Тус аймгийн төрийн өмчийн 15 ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан хэрэгжүүлдэг 7, үдийн хоолны хөтөлбөрийг түрээсийн гэрээгээр гүйцэтгүүлж байгаа 8 сургууль байгаа бөгөөд түрээсийн гэрээг бүрэн дуусгавар болгож хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдсэн.

 

Хүүхдийн хоол шим тэжээлийг сайжруулах, эрүүл мэндийг дамжих чиглэлээр үр дүнтэй ажлууд хэрэгжүүлж буй Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газарт талархал илэрхийлье. 👏👏👏

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
110
Сүүлийн 7 хоног:
207
Сүүлийн сар:
1042
Нийт:
1675
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР