
Зорилго: Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг шилдэг залуучуудыг урамшуулан дэмжих, залуу үеийнхний эх оронч үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, сумын хөгжилд хүүхэд, өсвөр үеийн оролцооны ач холбогдлыг ойлгуулж, орон нутгийн бодлого, суралцагчдын санал, оролцоог нэмэгдүүлэхэд тус уралдааны зорилго оршино.
Илтгэлийн сэдэв: Суралцагч амьдарч буй орон нутгийн хөгжлийн талаар өөрийн санал бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор сэдвийг чөлөөт байдлаар болон дараах жишиг сэдвүүдээс сонгон, илтгэлээ бичнэ.
Үүнд: • Орон нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээл, түүний шийдэл;
• Орон нутагт хөгжих боломжтой салбар (аялал жуулчлал, бизнес, үйлдвэр, үйлчилгээ гэх мэт);
• Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж;
• Манай нутагт шинээр авто зам баригдвал бий болох давуу талууд;
• Орон нутгийнхаа хөгжилд оруулах бидний хувь нэмэр; • Орон нутгаас бидэнд олгож буй боломжууд; • Орон нутагт хөгжүүлэх боломж бүхий брэнд бүтээгдэхүүн;
• Орон нутагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжил;
• Орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах арга зам;
• Орон нутагт дижитал шилжилт хийх хэрэгтэй;
• Орон нутгийн хөгжил ба боловсролын хүртээмж;
Хамрах хүрээ:
- ЕБС-ийн 6 - 12 дугаар ангийн суралцагчид
Илтгэлд тавигдах шаардлага:
Үгийн тоо – 800 -1000
Фонт - Arial Үсгийн хэмжээ
- 12 Мөр хоорондын зай
– 1,5” Цаасны формат
– A4 (210x297mm), Дээрээс-2 см, доороос-2 см, зүүнээс-Зсм, баруунаас 1.5 см хэмжээтэй байна.
Илтгэл нь: - Үг үсгийн алдаагүй, хэл найруулга, бичлэгийн ур чадвар сайтайгаар сэдвийн агуулгад нийцүүлэн бичсэн байх;
- Ашигласан материалын жагсаалтыг хавсаргах, жишээ баримт, тоон мэдээлэл үнэн зөв байх;
- Илтгэл нь үндэслэл (зорилго, хамрах хүрээ), үндсэн хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн бүтэцтэй байх;
- Оролцогчийн товч танилцуулга; (овог нэр, аймаг, сум, сургууль, анги, холбоо барих утасны дугаар)
- Удирдамжид заасан хугацаанд ирүүлэх.
Тэмцээн явагдах хугацаа, шалгаруулалт:
Илтгэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 14:00 цаг хүртэл gansukhtseegii70@gmail.com хаягаар болон ЗДТГ-ын 4 тоот өрөөнд битүүжилсэн илтгэлийг хүлээн авна.
- Нэгдүгээр шат: Шүүгчид ирүүлсэн бүх илтгэлийг уншиж танилцан 5 илтгэлийг шалгаруулж, 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдөр шалгарсан суралцагч нарт мэдэгдэнэ. Энэ шатанд илтгэлийн агуулгад голлох үнэлгээ өгнө.
- Хоёрдугаар шат: Шалгарсан 5 илтгэлийн эзэд 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгч нарт илтгэлээ илтгэж танилцуулсны үндсэн дээр 3 илтгэлийг шалгаруулна. Энэ шатанд илтгэх ур чадварыг голлон үнэлгээг өгнө.
Шагналын сан:
- Тэргүүн байр, өргөмжлөл, 300,000 төгрөг
- Дэд байр, өргөмжлөл, 200,000 төгрөг
- Гутгаар байр, өргөмжлөл, 100,000 төгрөг
Хүрэх үр дүн - Орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлно.
- Зохион байгуулагч тал шилдэг илтгэлийг олон нийтэд түгээх, нийтлэх эрхтэй байх бөгөөд олон нийтийн цахим сүлжээгээр сурталчилж, олон нийтийн хүртээл болгоно.
Холбоо барих утасны дугаар: 98180747



