Sun Logo
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 Даалгаврын нэр: 

“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн үр шим хүртэгчдийн мөшгөх судалгаа хийх зөвлөх үйлчилгээ. 

 

Зорилго

Зөвлөх үйлчилгээ нь “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон нийгэм-сэтгэл хөдлөлийн зөөлөн ур чадварын өөрчлөлтийг үнэлэн дүгнэх зорилготой. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь эрх бүхий аж ахуйн нэгжийг зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах ур чадвар, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд: 

 

1.Зөвлөхийн ажлын туршлага, тавигдах шаардлага

Зөвлөх байгууллага нь судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг туршлага бүхий үндэсний байгууллага байна. Зөвлөх байгууллага ба багийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна: 

 

1. Байгууллагад тавигдах шаардлага: 

- Байгууллага нь 5-аас доошгүй жил ижил төстэй судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай; 

- Судалгааны мэдээлэл цуглуулах тоологчдыг гэрээлэн ажиллуулах чадамжтай байх; 

- ОУБ-ын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь судалгаа, дунд шатны болон төслийн эцсийн буюу үр дүнгийн үнэлгээг гүйцэтгэсэн мэргэжлийн ур чадвар, туршлагатай бол давуу тал болно. 

 

2. Судалгааны багийн гишүүдэд тавигдах шаардлага: 

Багийн ахлагчид тавигдах шаардлага: 

- Эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, статистик болон социологийн чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй; 

- Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, нийгмийн хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай; 

- Ижил төстэй 2-оос доошгүй хөтөлбөрийн үнэлгээ болон төслийн үнэлгээний судалгаа, шинжилгээ амжилттай гүйцэтгэсэн туршлагатай. 

Багийн гишүүдэд тавигдах шаардлага: 

- Эдийн засаг, социологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; 

- Түүвэрлэлт, асуулга боловсруулах, өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх зэрэг ижил төстэй үнэлгээг техникийн хувьд удирдаж байсан мэргэжлийн ур чадвар, туршлагатай; 

- Судалгаа, шинжилгээний ажилд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай; 

- Өмнө нь олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 

 

2. Санал ирүүлэх 

- Хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга; 

- Үнэлгээний аргачлалын товч санал, судалгааны асуулгын төсөл, ажлын төлөвлөгөө. Санал нь зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын хавсралт 

- судалгааны аргачлалд үндэслэсэн байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт, сайжруулалтыг тусгана; 

- Судалгааны байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга; 

- Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар; 

- Байгууллагын сүүлийн хоёр жилийн санхүүгийн байдлын тайлан, аудитлагдсан тайлангийн хуулбарын хамт;

- Ижил төстэй ажлын туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа тодорхойлолт; 

- Бүх зардлыг тооцсон тогтмол нийт үнийг багтаасан гэрээний үнийг тусгасан санхүүгийн санал, санхүүгийн саналыг төгрөгөөр илэрхийлэн ирүүлэх. 

 

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагаас өмнө info@institute.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү. 

 

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр, 2 дугаар давхар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн байр. 

 

Харилцах албан тушаалтны нэр: СДӨШС эрхлэгч А.Дамдинсүрэн 

Утас: 85585769

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР