
✅Хамтран ажилласан 6 байгууллага өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө, удирдамж, сургалтын төлөвлөлт /жишиг/, болон үйл ажиллагааны хөтөлбөр, сорил, багшийг үнэлэх шалгуур, илтгэх хуудас, тайлан мэдээ зэрэг 70 гаруй бичиг баримт боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн суралцагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх жишиг баримт бичигтэй боллоо.
👏УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар хэрэгжсэн тус хөтөлбөрт 6 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 130 сургуулийн 5033 суралцагч хамрагдаж, 149 сургагч багш 6 сарын турш чиглүүлэн ажилласан юм.
👉Level-Up хөтөлбөрийн үр дүнд хичээлээс гадуурх үйл ажиллагааны богино хугацаатай зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх загвар бий болж, сургууль, багш, санхүүгийн байгууллага, Боловсролын газрын хамтын ажиллагаа бэхэжсэн.
👉Суралцагчдын хувийн ур чадвар сайжирч /контент хийх, багаар хамтрах, сошиал хөгжүүлэлт хийх гэх мэт/, багш нар санхүүгийн боловсрол олгоход шаардлагатай арга зүйд хамтран суралцлаа.
👉Хөтөлбөрт хамрагдсан багш, суралцагчид бусдадаа нөлөөлөл үзүүлж, зардлаас татгалзаж хуримтлал үүсгэсэн, “Өрхийн төсөв”-ийн дэвтрийг хөтөлсөн зэрэг бодит үр дүн бий болсон.
👏2025-2026 оны хичээлийн жилд 6 бүсийн 6 аймаг, нийслэлийн 1 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн суралцагчдыг хамруулан зохион байгуулна.