
Аймгийн Засаг даргын 2025 оны А205 дугаар захирамжийн дагуу сумдын төсөв захирагч, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэдийг чадавхжуулах сургалт, төрийн сангийн дотоод хяналтыг зургаадугаар сарын 3-ны өдөр Цагаандэлгэр суманд зохион байгууллаа.
Төрийн албан хаагч нарт зориулсан сургалтад 42 төрийн албан хаагч хамруулж, Төсвийн тухай хууль тогтоомж, цалин хөлсний зохицуулалт, аудитаар илэрсэн алдаа зөрчлийг засч залруулах талаар хууль эрх зүйн сургалт, арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Аж ахуйн нэгж, хоршоо эрхлэгч нарын сургалтад найман аж ахуйн нэгж, хоршоод хамрагдаж санхүүгийн тайлан гаргах болон татварын хуулийн хөнгөлөлт чөлөөлөлт, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хууль журмын талаар сургалт мэдээлэл өгөв.
Сургалтад хамрагдсан албан хаагч, иргэдийг идэвхжүүлэх, сургалтын үр дүнг сайжруулах зорилгоор мэдлэг бататгах Кахоот сорил тоглоомыг тоглуулж шилдэг оролцогч нарыг шалгаруулж урамшуулав. Шилдэг оролцогчоор Цагаандэлгэр сумын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Т.Гэрэлбаяр, Дэлгэрэх буян равжих хоршооны гишүүн Ц.Цэрэнханд нар шалгарлаа.
Төрийн албан хаагч, аж ахуй эрхлэгч нарыг чадавхжуулах сургалтад идэвхтэй хамрагдсан төрийн албан хаагч, аж ахуй эрхлэгч нартаа болон сургалт, мэдээллийг зохион байгуулах нөхцөл боломжоор хангаж ажилласан Цагаандэлгэр сумын удирдлагууд, Санхүүгийн албаны албан хаагч нартаа талархал илэрхийлье.