Sun Logo
НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ
НОРВЕГИЙН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН  ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вебжорн Дясвикийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

 

 

Уулзалтын үеэр Монгол, Норвегийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд идэвхжүүлэх, ялангуяа харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглаж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 

 

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР