
Цалин хөлсний бүтцийн судалгааны мэдээллийг ашиглан ажиллагчдын шинж байдлаарх бодлогын шинжилгээг гурван оны мэдээллийг ашиглан боловсруулдаг бөгөөд анх 2018 онд хийж байсан бол энэ удаад өмнөх хийгдсэн ажлын мэдээллийг шинэчлэн 2019, 2021, 2023 онуудад хийгдсэн судалгааны тоон мэдээллийг ашиглан хийсэн ажиллагчдын цалин хөлс, байгууллагын хөдөлмөрийн зардалтай холбоотой шинжилгээний ажлыг танилцуулж байна.
Эдийн засгийн өсөлт бууралттай холбоотой мөн цар тахлаас үүдэлтэйгээр бодит цалингийн өсөлт 2019-2021 онд 2.1 хувьтай байсан бол 2023 онд 45.8 хувиар өссөн. Харин хөдөлмөрийн зардал 2021 онд буурсан ч 2023 оны хооронд 76.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Та энэхүү судалгааны тайланг энд дарж үзнэ үү. Манай байгууллагын вэбсайтын судалгаа цэсээс бусад судалгаануудын тайланг үзэх боломжтой.