Sun Logo
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2024-2025 оны хичээлийн жилийн тайлангийн хурлын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд 21 цэцэрлэгийн 17 эрхлэгч, 11 арга зүйч оролцож, тухайн хичээлийн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, ололт амжилтаа харилцан хуваалцсан юм. Хурлын үеэр дараах гол сэдвүүдийг хөндөн хэлэлцлээ: 

-Байгууллагын соёл, албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд болон тэдгээрийн үр дүн 

-Багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагаа, түүний бодит үр нөлөө

 - Хүүхдийн суралцах үйл явц, хөгжлийн ахиц дэвшил 

- Онцлох ажлууд, шинэлэг санаачилга, шилдэг туршлагууд 

- Ирэх хичээлийн жилийн зорилт, төлөвлөгөө 

-Тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах хэрэгцээ, сорилтууд.

 Тайлангийн хурал нь байгууллагуудын харилцан туршлага солилцох, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг улам бүр сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
110
Сүүлийн 7 хоног:
207
Сүүлийн сар:
1042
Нийт:
1675
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР