Sun Logo
СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Мэргэшлийн үндэсний хүрээний бүрэлдэхүүн хэсгийн чиг үүргийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалтыг захиалагчийн боловсруулсан ажлын даалгаврын дагуу тусгай хөтөлбөрөөр зохион байгуулах хуулийн этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлж буй хуулийн этгээд ажлын даалгаварын дагуу дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

  • Даалгаварт заагдсан туршлагыг илтгэх танилцуулга;

  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө;

  • Холбогдох цахим системээс өр төлбөргүй болохыг нотолсон татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг авч ирүүлсэн байх;

  • Багийн гишүүдийн СV, боловсролын бичиг баримтын хуулбар;

  • Үндэсний мэргэшлийн хүрээний бүрэлдэхүүн хэсгүүдээр мэргэшсэн болохыг нотолсон гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;

  • Туршлагыг нотлох 3-аас доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээ, ажил хүлээлцсэн акт;

  • Бүх зардлыг төгрөгөөр тооцсон санхүүгийн санал. Үүнд: Сургалтын анги танхим, хэрэглэгдэхүүн, гарын авлага, сургагч багшийн ажлын хөлс, татвар, хураамж, шимтгэл, зохион байгуулалтын бүх зардал багтсан байна.

 

Санал ирүүлэх хугацаа: 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11:00 цагаас өмнө Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн info@institute.gov.mn албан и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

 

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр, 2 дугаар давхар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн байр.

 

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд хүрээлэнгийн байранд ирж авах болон 88108552 дугаарын утсаар холбогдож авна уу.

 

Жич: Ажлын даалгавартай доорх линкээр танилцана уу.

https://shorturl.at/hPBUK

 

ХҮН АМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР