
Тус зөвлөлийн тэргүүнээр нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал М.Туулсайхан ажиллаж байна. Анх 2016 онд байгуулагдан, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж, нийслэлд 4, орон нутагт 8 салбар зөвлөлтэй болж өргөжжээ.
Боловсролын салбарт хийгдсэн эрх зүйн шинэчлэл, түүний хэрэгжилт үр нөлөө, төсөв санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хөндөж ярилцсаны зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын нийгмийн баталгаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын асуудал, сонгон шалгаруулалтын журам, зохион байгуулалт, тавигдах шаардлага зэрэг асуудалд анхаарч шинээр боловсруулж буй дүрэм журмуудыг хэлэлцүүлж, санал авч тусгаж байхыг зөвлөлийн гишүүд хүслээ.