
✅ Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд БНСУ-ын Мэргэжлийн боловсрол, сургалтын судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал хатагтай Пак Хуа Чүньтэй уулзалт хийж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
✅ Уулзалтаар хүрээлэнгийн захирал М.Батгэрэл байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын судалгаа, сургалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.
✅ Солонгосын мэргэжлийн боловсрол, сургалтын судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн захирал хатагтай Пак Хуа Чүнь хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломж, үе шат, арга хэлбэрүүдийн талаар танилцуулж, цаашид хоёр байгууллага сургалт, үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинжилгээний чиглэлээр хүрээлэнгийн ажилтнуудыг чадавхжуулахад хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
✅ Уулзалтын үр дүнд талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.
