Sun Logo
"БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ" СУРГАЛТЫН ҮР ДҮНГ НЭГТГЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
"БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ" СУРГАЛТЫН ҮР ДҮНГ НЭГТГЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

БСҮХ-ээс 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 3 дугаар сарын хооронд “Багшлах эрхийн гэрчилгээ олгох” 45 хоногийн сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийг 8 сургуулийн хөтөлбөрт олгож баталгаажуулсан байна. Үүнд: МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС-БС, ОУУБИС, ОтИС, ИЗИС, ОрИС 

 

Хөтөлбөрийн дүгнэлт гарсан сургуулиудаас 6 сургууль нь багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулж, 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 129 багшийг бэлтгэжээ. 

 

Багшаар бэлтгэгдсэн 129 иргэнээс 68 нь ерөнхий боловсролын сургуулиудад багшилж эхэлсэн. Харин 21 нь хуучин ажлаа хийж байгаа бол 4 нь одоогоор ажиллах боломжгүй, 36 нь ажлын байраа олоогүй байгаа гэсэн дүн мэдээ гарчээ. 

 

Боловсролын ерөнхий газраас их сургуулиудтай хамтран зохион байгуулсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаарх санал асуулга”-д нийт 70 төсгөгч хамрагджээ. Үүнээс: 

📌Сургалтын агуулга нь таны багшлахуйд дэмжлэг үзүүлэхүйц байсан эсэхийг асуухад 84,3% нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. 

📌Төгсөгчид ажилд хамрагдаагүй шалтгааныг тодорхойлох асуулгад 42,9% нь ерөнхий боловсролын сургуулиуд хүлээж авахгүй байгаа тухай дурдсан байна. 

 

Хөтөлбөр хэрэгжүүлж буй сургуулиудаас олон нийтэд хүргэх мэдээллийг идэвхжүүлэх, журмын дагуу тодорхой хугацааны дараа үндсэн багшаар ажиллах боломжийг олгох, багшлах эрхийн гэрчилгээг сунгах зэрэг асуудлыг хөндөж байв. 

 

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулиас 2025 оны 7 дугаар сарын 01-ээс ээлжит сургалтаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мөн Teach for Mongolia төсөл тус сургуультай үр дүнтэй хамтран ажиллаж байгаа тухай танилцууллаа. Бусад сургуулиудын хувьд ч элсэлтээ зарлаж, сургалт зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР