Sun Logo
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар үүрэгт ажилдаа орлоо. Түүнд өмнөх сайд Ц.Баатархүү тамгыгнь гардуулан өгсөн юм.

 

Ц.Баатархүү сайд асаны хувьд төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги, Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. 

 

Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
3
Сүүлийн сар:
785
Нийт:
2152
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР