Sun Logo
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээний аргачлалыг боловсруулах, тухайн чиглэлээр суурь судалгаа хийх хэрэгцээ мөн үнэлгээний аргачлалуудын тохирц найдвартай байдлыг тодорхойлох, энэ чиглэлээрх Үнэлгээний сан бүрдүүлэх зорилгоор Монгол улсад хэрэглэгдэж буй хүүхдийн хөгжлийн зарим үнэлгээ, бусад улс орны туршлага, Дэмжих төвүүдэд ашиглаж буй үнэлгээний талаарх мэдээлэл танилцуулах санал солилцох, уулзалт 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. 

 

Энэхүү уулзалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс, Монгол улсын боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим, Хүүхдийн хөгжлийн сургалт, судалгааны төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Дэмжих төвийн үйлчилгээ үзүүлж буй Аутизмд хийсэн аялал, Ээлтэй ертөнц, Эрхэм нандин сувд, Энх гэр бүл, Энэрэлийн түүчээ төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 23 ажилтан, албан хаагчид оролцлоо. 

 

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээг илрүүлэлт, тодруулалт, оношлогоо, тодорхойлолт, дэмжлэгийг тодорхойлох гэх мэт шат дарааллын дагуу гүйцэтгэх тухай хэлэлцэж, дараах төлөөллүүд мэдээлэл хийж санал солилцов. Үүнд: 

🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээний талаарх Япон улсын туршлага- Хироми Такай - JICA ОУБ-ын сайн дурын ажилтан, МУБИС-ийн зочин багш 

🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үнэлгээ- МУБИС, БСХ, судлаач багш Д.Одгэрэл (Ph.D) дэд проф. 

🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ашиглаж буй үнэлгээний аргачлал - үнэлгээний ажилтан, багш Ч.Ган-Эрдэнэ, эмч Г.Мөнхзаяа 

🔹Дэмжих төвүүдэд ашиглагдаж буй хүүхдийн хөгжлийн үнэлгээ 

🔹Аутизмд хийсэн аялал ТББ-ын үнэлгээ хариуцсан координатр багш Э.Халиунаа. 

🔹Ээлтэй ертөнц ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал 

🔹Эрхэм нандин сувд ТББ-ын хөдөлмөр засалч Б.Нямаа 

🔹Энх гэр бүл ТББ-ын тэргүүн Б.Энхтуяа 

🔹Энэрэлийн түүчээ ТББ-ын сэтгэл зүйч Б.Отгонбаатар 

 

#тэгш_хамруулах_боловсролын_хэлтэс

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР