НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ ОЧИЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА
2025-11-05

Хэлтсийн 8-н албан хаагчид Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очиж Иргэний улсын бүртгэл, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн чиглэлээр харилцан туршлага судаллаа. Тэр дундаа орон сууц болон газрын дахин төлөвлөлт, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэл, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, цахим бүртгэл гэх мэт төрлүүдээр харилцан туршлага солилцож цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.



Найрсгаар хүлээн авсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүсье.
Холбоотой мэдээ




