
Даалгаврын нэр:
“Дата анализ, судалгаа, шинжилгээний арга зүй” сэдэвт сургалт
Зорилго:
“Дата анализ, судалгаа, шинжилгээний арга зүй”-ийн мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхжуулах сургалтыг заана.
Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн нь эрх бүхий сургагч, сургалтын төвүүдийг Сургалт явуулах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон сургалтын төв, багш нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах ур чадвар, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Сургалтыг удирдан зохион байгуулах багшийн ажлын туршлага, тавигдах шаардлага:
Сургагч багш нь судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг туршлагатай байна. Сургагч багш ба багийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
- Байгууллага нь 5-аас доошгүй жил сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх;
- ОУБ-ын байгууллагын төсөл, хөтөлбөрийн суурь сургалт, судалгаа, дунд шатны болон төслийн багт орж ажиллаж байсан бол давуу тал болно;
- Python, R, Wolfram Mathematica гэх мэт кодчилолын программуудын талаарх сургалт явуулдаг байх.
Санал ирүүлэх:
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө;
- Хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга;
- Үнэлгээний аргачлалын товч санал, судалгааны асуулгын төсөл, ажлын төлөвлөгөө. Санал нь зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын хавсралт - судалгааны аргачлалд үндэслэсэн байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт, сайжруулалтыг тусгана;
- Сургалт, судалгааны байгууллагын ажлын туршлагыг багтаасан товч танилцуулга;
- Багийн гишүүдийн СV, боловсролын гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын сүүлийн хоёр жилийн санхүүгийн байдлын тайлан, аудитлагдсан тайлангийн хуулбарын хамт;
- Ижил төстэй ажлын туршлагыг нотлох 3-аас доошгүй лавлагаа тодорхойлолт;
- Бүх зардлыг тооцсон тогтмол нийт үнийг багтаасан гэрээний үнийг тусгасан санхүүгийн санал, санхүүгийн саналыг төгрөгөөр илэрхийлэн ирүүлэх.
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага, багш нь сургалтын үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө info@institute.gov.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр, 2 дугаар давхар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн байр.
Харилцах албан тушаалтны нэр: СДӨШС эрхлэгч А.Дамдинсүрэн
Утас: 85585769