Sun Logo
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг багасгах тухайд санал солилцлоо
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг багасгах тухайд санал солилцлоо

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр, орлогын харьцааг бууруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар уулзаж санал солилцлоо. Тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг ахмадуудын шаардлагад нийцүүлэхийн тулд Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар иргэдийн тавьж буй шаардлагад шийдэл гаргах боломжтой хэмээн ярилцав. Энэ хүрээнд ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр боллоо. Монголбанктай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж энэхүү асуудлыг ахмадуудын шаардлагын дагууд шийдэхийг зорьж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
3
Сүүлийн сар:
785
Нийт:
2152
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР