
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Дөрвөн улирлын аялал жуулчлал – Ажлын байр” сэдэвт аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөн амжилттай эхэллээ. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар зөвлөгөөний үйл ажиллагааг нээж аймгийн аялал жуулчлалын хөгжлийн бодлого, чиглэл, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулан, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ. Зөвлөгөөний модератороор Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг ажиллаж байна. Зөвлөгөөнд урилгаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны АЖБХЗГ-ын дарга Н.Болормаа, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Л.Гантөмөр тэргүүтэй зочид илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү зөвлөгөөн нь “Монголд зочлох жил”, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилготой. Түүнчлэн аялал жуулчлалын салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэж байна. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцлоо.
Зохион байгуулагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо ТББ,
Хамтран зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж






