Sun Logo
Ахлах ахлагч М.Доржбаяр амарч яваад голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа
Ахлах ахлагч М.Доржбаяр амарч яваад голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа

Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр нь голын усанд живж байсан хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа.  Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдаж живж байхад нь ахлах ахлагч М.Доржбаяр гэр бүлийн хамтаар амарч яваад амь насыг нь хамгаалж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Усанд живсэн дүүгээ аврах гэж ороод ах нь хөл алдаж хоёулаа амь эрсдэх аюултай байсныг ийнхүү анзаарч, хоёр хүүхдийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийн зүгээс талархал ирүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
2
Сүүлийн сар:
1009
Нийт:
2182
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР