
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, судлаач, мэдээллийн хэрэглэгчдийг ажиллах хүчний эрэлтийн дунд хугацааны болон хэтийн тооцоололд ашиглагдахуйц мэдээллийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм. Дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх үр дүн гарлаа. Хөдөлмөрийн зах зээлд улирлын нөлөөлөл байнга ажиглагддаг бөгөөд нэг жилийн ажиллах хүчний эрэлтийн гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болох хандлагатай байдаг. Тус үр дүн нь мөн энэ жилийн судалгааны үр дүнд хадгалагдаж, нийт эрэлтийн 79.2 хувь эхний хагас жилд харьяалагдаж байна. Сүүлийн 10 жилийн хувьд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт 52.0 мянгаас 95.0 мянгын хооронд хэлбэлзэж, дунджаар 76.2 мянга байсан бол 2025 оны хувьд энэ үзүүлэлт 83.7 мянга болсон байна.
Та бүхэн манай байгууллагын хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлуудын тайланг доорх линкээр орж үзнэ үү.
https://institute.gov.mn/web/research
Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал - 2024
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа – 2024
Цалин хөлсний бүтцийн шинжилгээний ажлын үр дүн – 2024

